|
«ДАО» зөвлөх болон орчуулгын товчоо
ДАО Ази-Дорнод Европ орчуулгын ба зөвлөх товчооны
эрхлэгч нь док. проф. Ханс-Петер Вийце. Профессор Вийце нь 40 гаруй жилийн мэргэжлийн өндөр туршлагатай итгэмжлэгдсэн орчуулагч бөгөөд өнгөрсөн хугацаанд 80 гаруй удаа Монголд айлчилж байсан учраас монгол иргэдийн байдлыг сайтар ойлгодог хүний нэг мөн.
ДАО
товчоо нь Герман улсын парламент /Бундестаг/, Засгийн газар, эдийн засгийн болон бүх шатны шүүх зэрэг албан байгууллагатай хамтран ажилладаг.
Германы шүүхийн газрууд нь хараат бус, бие дааж ажилладаг учраас зөвхөн германы шүүхээр итгэмжлэгдсэн
орчуулагчийн орчуулсан материалыг хүлээн зөвшөөрдөг. Мөн хууль эрх зүйн хүрээнд ажилладаг бусад албан газар /гэр
бүлийн товчоо, гадаад оюутнуудын асуудал эрхэлсэн газрууд г.м./ энэхүү зарчмыг баримталдаг болно. Иймээс та илүү
зардал гаргахгүйн тулд албан ёсны, хамгийн найдвартай орчуулгыг ДАО товчоогоор хийлгэнэ үү.
ДАО товчоо нь:
- Гэрлэлттэй холбогдолтой материалыг орчуулна. Үүнд: гэрлэлтийг цуцалсан шүүхийн тогтоол, гэрлээгүй болохыг
нотлох тодорхойлолт, төрсний гэрчилгээ, бусад бичиг баримтууд орно.
- Сургуулийн бичиг баримттай холбоотой
материалыг oрчуулна. Жишээлбэл: сурлагын дэвтэр, диплом, дунд боловсролын үнэмлэх, сертификат зэрэг орно.
-
Компаниудын танилцуулга болон бусад албан ба албан бус бичиг баримтыг орчуулна.
- Компаниудын хоорондох гэрээ
хэлэлцээрийг aлбан ёсоор орчуулж, хоёр улсад хуулийн талаас хүчинтэй болгоход туслалцаа үзүүлнэ.
- Монголын
компани мөн иргэдийн хүсэлтээр тэдний шаардлагатай бүх мэдээллийг герман хэлээр орчуулж интернетэд байршуулахад
туслана.
- Герман улсад оршин суугаа болон жуулчлан явагчдад учирсан аливаа асуудлыг шийдвэрлэхэд чадвар сайтай
хуулийн зөвлөгч болон өмгөөлөгчид зуучилж өгнө.
- ДАО
товчоо нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан тул бүх төрлийн орчуулгыг олон улсын стандартын түвшинд хийж туслахад бэлэн байна.
- Тус товчооны тамгатай орчуулга хуулийн хүчинтэйд тооцогдох тул нотариатийн газар, Элчин сайдын яам зэрэг албан
газрын нэмэлт баталгаа шаардагдахгүй.
|